Мэдээллийн
системийн үндэс
Бие
даалт №2 –ын удирдамж
Оюутнууд баг болон хуваагдаж, багаар даалгавар гүйцэтгэн
онолоор олж авсан мэдлэгээ бодит байгууллагын жишээн дээр буулган байгууллагын
мэдээллийн системийн загварчлал хийх, одоо хэрэгжиж буй системийг судлах,
өөрийн загвартай харьцуулах, тайлангаа хамгаалах байдлаар бие даалтын ажлыг
гүйцэтгэнэ.
·
Багийн гишүүд ижил тэгж оролцоотой байх
·
Хүн бүр онолын болон практик дээр байгаа сэдэв,
ойлголтуудыг мэддэг болсон байх, бие даалтыг дүгнэхэд энэ байдал чухал үзүүлэлт
болно.
Бие даалтын ажил гүйцэтгэх үе шатууд
1.
Нэг баг 5-6 гишүүнтэй байхаар багт хуваарилагдана.
2.
Нэг байгууллагыг сонгож авна.
3.
Тухайн сонгосон байгууллагын МС-ийг үе шаттайгаар
судална.
4.
Лекцийн хичээлээр үзсэн онолын хэсгийг бодит байгууллага
дээрээ буулгаж загварчилна.
5.
Бие даалт гүйцэтгэж байх явцдаа 2 удаа илтгэлээр
гүйцэтгэлийг тайлагнаж, хэлэлцүүлэг өрнүүлж, анги хамт олон болон багшаас
зөвөлгөө авна.
6.
Өөрийн гаргасан МС-ийн загварыг, тухайн байгууллагад
одоогийн байдлаар хэрэгжиж буй МС-тэй харьцуулна.
7.
Гаргасан хуваарийн дагуу бие даалтын ажлаа хамгаална.
Боловсруулсан багш
Т.Эрдэнэзаяа
No comments:
Post a Comment